Монгол улсын хөгжил, түүхийн явцад газар тариаланг хөгжүүлэх талаар Атрын I, II, III дугаар аяныг зохион байгуулж улс орны хүнсний хангамжийг сайжруулах, арвижуулах, экологийн цэвэр үндэсний бүтээгдэхүүн бий болгох, хүн амын эрүүл мэндэд тустай чанартай бүтээгдэхүүнтэй болох талаар олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.
Сүүлийн жилүүдэд манай аймаг газар тариалангийн хувьд усалгаатай тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, тэр хэрээрээ амжилт гарган улсдаа тэргүүлж байна. Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар Тариаланчдын холбоотой хамтран “Хаврын тариалалтын зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулсан бөгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Хасбаатар, Засаг даргын Тамгын газын дарга Г.Ариунболд болон газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, бүлэг хоршоодын 160 гаруй төлөөлөл оролцжээ.
Зөвлөгөөнд оролцогчид Чадварлаг баг-Чанартай тариалалт-Арвин ургац уриалгыг гаргаж энэ хүрээнд тариалангийн газар эзэмшигч бүр сумын “Тариаланчдын нэгдсэн холбоо”-той нягт хамтран ажиллаж дутагдаж буй үр, бордоо, үрсэлгээ суулгац, түлш, тоног төхөөрөмж, ажиллах хүч зэрэг төрөөс үзүүлж буй бодлогын дэмжлэг, төсөл хөтөлбөрт хамрагдаж ажиллахыг уриалсан байна.