Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамт олон өнөөдөр /2018.05.04/ “Соёл, хүмүүжлийн ажил”-ын өдөрлөгөө зохион байгууллаа. Тус сургууль нь нийт 70 гаруй багш, ажиллагсадтай, 800 гаруй сурагчтай, 56 дахь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн ууган сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд “Нэг багш-Нэг дугуйлан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Өнөөдрийн өдөрлөгийн үеэр багш, сурагчдыг баярлуулсан арга хэмжээний нээлт мөн болсон юм.
Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сургалтын таатай орчинг бүрдүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх, урлаг спортын үйл ажиллагааг дэмжих гэсэн олон арга хэмжэээ тусгагдсан байдаг. Тус хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын ЗДТГ-аас Дархан суманд үйл ажиллагаа явуулж байгаа Есүс христийн 6 сүм болон ХХҮГ-тай хамтран тус сургуулийн хашаанд 12:24 хэмжээтэй орчин үеийн стандарт шаардлага хангасан иж бүрэн сагсны талбайг байгуулан хүлээлгэн өглөө.
Нийт 14 сая гаруй төгрөг зарцуулагдсан бүтээн байгуулалтын 70 орчим хувийг Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийжээ. 2017 оны аймгийн спортын Шилдэг сургууль болсон 1 дүгээр сургуулийн сурагчид, Дархан сумын 6,7 дугаар багийн хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, бие бялдараа хөгжүүлэх сагсны талбайтай болсондоо баяртай байна.