Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан Өндөрширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Улаан загалмайн нийгэмлэг”-ээс санаачлан “Инээмсэглэл” хүмүүнлэгийн аяныг зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд сумын төрийн албан хаагч болон аж ахуйн нэгж байгууллагын 65 иргэнд гишүүний үнэмлэхийг гардуулан өгч аянд сэтгэл зүрхээрээ нэгдэхийг уриалсан байна.
Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд уг аяныг дэмжин өөрсдийн өмсөж хэрэглэдэггүй хувцас, өргөн хэрэглээний бараа материалыг хандивлажээ. Цугларсан эд материал болон мөнгөн тусламжийг зорилтот бүлгийн иргэдэд тусламж болгон өгөх аж.
