ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл Алтанбулаг, Аргалант Баянхангай сумдад ажиллалаа

2018-05-03

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн Ц.Цэрэндорж, З.Доржгочоо, Э.Дашцогзол нар 2018.04.17-ний өдрөөс Алтанбулаг, Баянхангай , Аргалант сумдад ажиллалаа.

Ажиллах хугацаандаа Сумдын цагдаагийн хэсгийн ажил байдалтай танилцаж зөвлөгөө өгч  Алтанбулаг сумын ЗДТГ-ын дарга Батжаргал , сургуулийн нийгмийн ажилтан Дуламсүрэн нартай уулзаж мэдээ мэдээлэл авч цагдаагийн албан хаагчдын ажил байдалтай танилцсан байна. 

Баянхангай сумын ЗДТГ-ын дарга Цэндсүрэн, ЕБС –ын багш Сарангэрэл нартай уулзаж сургуулиас зохион байгуулж байгаа ногоон гэрэл цагаан шугам тэмцээний явцтай танилцсан.

Аргалант сумын засаг дарга Батжаргал, Хууль эрх зүйн ажилтан Баатархорол, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Батаа нартай уулзаж сум орон нутгийн талаар мэдээ мэдээлэл авч ажилласан байна.

Ажлын хэсгээс  удирдамжид заасан чиглэлийн дагуу ажил байдалтай танилцан санал асуулга авч ажиллан ажлын тайланг нэгтгэн аймгийн ИТХ-ын дарга, Цагдаагийн газарт хүргүүллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%