Сэргэлэн сумын засаг даргын 2017.02.13-ны өдрийн А\38 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд 4 дүгээр багийн нутагт байрлах Нурамтын энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг түрж цэвэрлэн, хогийн цэгийн талбайг 1 га-аар багасгаж айл өрхийн 560м3 хур хог, нийт 1210м3 ил задгай хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Уг цэвэрлэгээг “Шижир гоулд” ХХК, “Ноён тохой трейд” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК-тай хамтран зохион байгуулж, иргэд, төсвийн албан хаагч, аж ахуйн нэгж байгууллагын нийт 67 хүн оролцсон бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Багийн засаг дарга нар хяналт тавьж ажиллажээ.