ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо

2018-05-01

   Аймгийн ИТХ-ын нэрэмжит сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн өнөөдөр Хангарьд спорт цогцолборт боллоо. Тус арга хэмжээний нээлтэнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Чинзориг болон аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, Цагдаагийн газрын дарга удирдлагууд оролцсон.
   “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг болон Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан юм байна.

 “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд Жаргалант сумын 3-р цэцэрлэг тэргүүн байрт шалгарсан бол удаах байранд 10-р цэцэрлэг, 3-р байрт 1-р цэцэрлэг, тусгай байрт 17-р цэцэрлэгүүд шалгарч шагналаа гардан авлаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%