ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Олон улсын сувилагчийн өдрийг угтан “Сувилахуйн технологи-2018” шинэ санаа, бүтээлийн үзэсгэлэн боллоо

2018-05-01

Олон улсын сувилагчийн өдрийг угтан ЭМГ-ын дэргэдэх “Эрүүл мэнд хөгжил” клубийн санаачилгаар УИХ-ын Болдын Жавхлангийн дэмжлэгтэйгээр /2018.04.30/ Эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд “Сувилахуйн технологи-2018” шинэ санаа, бүтээлийн үзэсгэлэн боллоо. Шинэ санаа, шилдэг бүтээлийн уралдааныг 9 дэх жилдээ зохион явуулж байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн салбарын 100 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд шинээр хийсэн бүтээлүүдээ дэлгэн тавьсан юм. Уралдаанд оролцсон бүтээлүүдийг үйлчлүүлэгчдэд ээлтэй аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын чанарын шаардлага хангасан байдал, тусламж үйлчилгээ үзүүлэх цаг хугацааг хэмнэсэн байдал, эдийн засгийн тооцоо, бусдад туршлага болохуйц шаардлагыг хангасан байдал зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ажээ. “Сувилахуйн технологи-2018” шинэ санаа, бүтээлийн үзэсгэлэнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЭМГ, НЭМТ, Шарын гол сумын эрүүл мэндийн төв, Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 5 өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцсон юм.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%