Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, дэлхийн зөн Олон улсын байгууллага хамтран “Бид хамтарсан баг” эрх зүйн бүсчилсэн олимпиад Алтанбулаг суманд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд уг олимпиадад Аргалант, Баянцогт, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн зэрэг сумдын Засаг дарга, нийгмийн ажилтан, ЭМТ-ийн эрхлэгч, сургуулийн нийгмийн ажилтан, сумын хэсгийн төлөөлөгч нар баг бүрдүүлж оролцсон байна. Тэмцээн сумдын мэндчилгээ, гэрийн даалгавар, Засаг дарга нар болон багийн дунд асуулт хариултын тэмцээн, кэйс дээр ажиллах, хамтарсан багийн ажлын тайланг дүгнэх гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд Баянцагаан сум 55 оноогоор тэргүүн байр, Алтанбулаг сум 53 оноогоор дэд байрт шалгарлаа. Цаашид энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдахаар болжээ.