ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗУУНМОД СУМЫН “АХМАДЫН УРЛАГИЙН НААДАМ”-Д 132 АХМАД ОРОЛЦЛОО

2018-04-30

Зуунмод сумаас зургаан багийн ахмадуудын дунд “Ахмадын урлагийн наадам”-ыг зохион байгуулсан бөгөөд 132 ахмад, 75 медалийн төлөө урлагийн  9 төрлөөр өрсөлдсөн бөгөөд ахмад авъяастнуудаас Баруун Зуунмод багийн Б.Гэрэлмаа, Р.Лхагвасүрэн, Ланс багийн А.Ганзориг, Агваандугар, Номт багийн Л.Чанцал, О.Дунгармаа, Баянхошуу багийн Т.Нямсүрэн, П.Дуламсүрэн, Нацагдорж багийн Ширмэн, Чимэдрэгзэн, Зүүндэлгэр багийн Долгорсүрэн, Ичинхорлоо  нарын  авъяастнууд  баг хамт олноо хошуучилж байсан бөгөөд ахмадууд маань авьяаслаг гэдгээ наадмын үеэр харуулсан юм. Наадмын шүүгчээр МУГЖ- Х.Далантай, МУСТА-А.Батжаргал, МУСТА-Д.Цогзолмаа,  АБТА-П.Ариунаа, Аймгийн ахмадын хорооны зохион байгуулагч Дорждэрэм нар ажилласан бөгөөд концертын  найруулга, багийн зохион байгуулалт, оролцогчдын идэвхи оролцоо, гүйцэтгэл зэргийг харгалзан дүгнэсэн бөгөөд Номт, Ланс багууд  нийлбэр дүнгээр бусдыгаа хошуучлан наадмын тэргүүн болон дэд байрыг эзэлжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%