Монгол Улсын Засгийн газрын 410 тоот тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг РС цахим тоглоом, интернетийн газруудад холбогдох хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлэн ажиллаж байгаад хяналт тавих зорилгоор чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг арилгах, хуулийн дагуу арга хэмжээ тооцох, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн ахмад Н.Нарантуяа, Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Г.Цэцгээ нар хяналт шалгалтыг зохион байгуулсан бөгөөд Зуунмод сумын 1-р баг Хөгжил хотхоны 45-г тоотод үйл ажиллагаа явуулдаг “Булаг” Интернет-РС, Харилцаа холбооны интернетийн үйлчилгээ, Хүмүүн цогцолбор дунд сургуулийн хажууд байрлах “Кинг” РС тоглоом, Зуунмод сумын 6-р баг Хүмүүн цогцолбор дунд сургуулийн урд байрлах “Жанаралс” PC тоглоомын 4, интернетийн 3 газар үзлэг шалгалтад хамрагдсан.
Дээрх газруудад цагийн хуваарийн дагуу 23 цагаас хойш ажиллахгүй байх, 18 цагаас хойш 14-16 насны хүүхэд тоглуулахгүй байх талаар болон РС тоглоомын газарт тоглож байгаа хүүхдүүдийн бүртгэлийг тогтмол хийж байхыг үүрэг болгосон байна.