2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хүүхдийн паркийн ажлын хэсгийн 2 дахь удаагийн хурал боллоо. Хурлаар Савлуурт завь, Морин тойруулга, Агаарын дугуй, Кофены аяга, Гинжин савлуур, Мөргөлддөг машин зэрэг зургаан тоглоомын тендерийг зарлах бараа материал худалдаж авах техникийн тодорхойлолтыг боловсруулах ажлын явцтай танилцлаа.
2018-2020 он хүртэл 13 га талбайд тохижилт, тоглоом суурилуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ онд дээрх тоглоомуудыг суурилуулах ажээ.
2018-2020 он хүртэл 13 га талбайд тохижилт, тоглоом суурилуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ онд дээрх тоглоомуудыг суурилуулах ажээ.