Дархан-Уул аймагт 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 4 дүгээр сарын 26-нд Шарын гол сум, 4 дүгээр сарын 27-нд Дархан сумын 1,2,3,4,5,6 дугаар багууд, 4 дүгээр сарын 28-нд Дархан сумын 7,8,9,10,11,15 дугаар багууд, 4 дүгээр сарын 29-нд Дархан сумын 12,13,14,16 дугаар багууд, Өргөө, Малчин багууд, 4 дүгээр сарын 30-нд Хонгор сум, 5 дугаар сарын 1-нд Орхон сумдад тус тус зохион байгуулагдана. Өнөөдөр /2018.04.27/ Дархан суманд Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага зохион байгуулах үйл ажиллагааны нээлт Дархан-Өргөө сургуулийн спорт зааланд боллоо. Тус байранд Дархан сумын цэрэг татлагын үйл ажиллагаа энэ сарын 27-29-ний өдрүүдэд явагдана.
Цэргийн жинхэнэ алба хаагаагүй 18-25 насны иргэд цэрэг татлагад хамрагдах юм. Зарлан дуудах хуудас авсан иргэд иргэний цахим үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж цэрэг татлагын байранд товлосон цагт өөрийн биеэр очих ёстой юм байна. Хэрэв зарлан дуудах хуудас аваад шалтгаангүйгээр цэрэг татлагын товчоогоор ороогүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР 150.000 төгрөгөөр торгоно. Манай аймгийн хувьд цэрэг татлагын товчоогоор орох залуусын тоо өмнөх жилүүдээс өсөх хандлагатай байгаа гэж Цэргийн штабаас мэдээллээ. Цэргийн албанд тэнцсэн залуусыг 2018 оны 05 дугаар сарын 07-нд үдэн гаргана.
Цэргийн насны залуус та бүхнийг иргэний үүргээ биелүүлж цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.