ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН САЙНШАНД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2018-04-27

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Сайншанд сумын иргэдэд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон "Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгөх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Саранхөхөө театрт иргэдтэй уулзлаа.

Сайншанд суманд 2018 онд Мандах наран-3 хороолол, 320 хүүхдийн бага сургууль, Эрүүл мэндийн төв, Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн, Иргэдийн хөгжлийн төв /1, 2, 7 багт/, Нэгдсэн эмнэлгийн авто зогсоолоос төв зам хүртэлх зам, төвийн авто замын болон гэрэлтүүлгийн ажил, Орон нутгийн судлах музей болон Ноён хутагт Данзанравжаагийн музейг засварлах, Сайншанд сумын 1-р багт "П" хэлбэрийн зам, Наадмын талбайн шинэчлэл, Дугуйн зам /4, 7-р багт/ болон хуучны орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга, гадна фасадны засварын ажил зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийх юм.

Мөн Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тохиолдуулан "Равжаа судлал" Олон улсын эрдэм шинжилгээний хурал, "Үлэмжийн чанар" олон улсын дуулаачдын уралдаан, Хутагтын яруу найргийн наадам, МУ-ын гавъяат багш У.Доёдын нэрэмжит Математикийн улсын 54 дүгээр олимпиад, "1000 даамчны тэмцээн" олон хотын нээлттэй тэмцээн, "Хилэнц кросс, Эрүүл энхийн үйлстэн зэрэг баярын арга хэмжээг Сайншанд хотод зохион байгуулна. 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%