ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙГ УГТСАН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2018-04-25

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/87 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/18 тоот тушаалын дагуу “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтаж сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд 21 хоногийн “Бүтээлч аян”-ыг өрнүүлж байна. Энэ хүрээнд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд 1 дүгээр шатанд эрүүл мэндийн салбарын 28 байгууллагаас 36 илтгэл, судалгаа ирснээс, 2 дугаар шатанд эрүүл мэндийн 11 байгууллагын 17 илтгэл шалгарчээ. Үүнээс тэргүүн байранд Халдвартын тасгийн сувилагч Ц.Ариунсайхан тэргүүтэй судлаачдын “Сувилахуйн 5 шатлал, SOAP-ын хэрэгжилт, өнөөгийн байдлыг судалсан нь” илтгэл, дэд байранд Амбулаторийн тасгийн ахлах Б.Сонинхүү, хавдрын сувилагч Г.Намжилдулам нарын “Төв аймгийн хүн амын дунд хорт хавдрын байдалд хийсэн судалгаа”, удаах байранд ХХЭМБайгууллагын Аржанчивлан рашаан сувиллын шаврын сувилагч Д.Гүнзмаагийн “Тулгуур эрхтний эмгэгийг шавар эмчилгээгээр эмчилсэн үр дүн” тус тус шалгарсан бөгөөд тэмцээний шүүгчдийн саналын дагуу уран илтгэгчээр Баянцогт сумын эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Ц.Ариунаа шалгарсан байна.1

Шүүгчдийн зүгээс Онол практикийн бага хурлын илтгэл олширч, судалгаа сайжирч байгааг сайшаан тэмдэглээд, цаашдаа судалгааг хийхдээ жилийн турш тасралтгүй судлан, дүгнэлтээ улам сайжруулахыг сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зөвлөсөн бөгөөд 2 дугаар шатанд шалгарсан 17 илтгэлээр эмхэтгэл гаргахаар ажиллаж байгаа гэдгээ хэлж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%