ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

2018-04-25

Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19, 20 дугаар тогтоолоор байгуулагдсан комиссууд Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баян, Баянхангай, Баянжаргалан, Цээл сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг удирдах албаны 12 сул ажлын байранд сонгон шалгаруулалт явууллаа.

Сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө http://csc.gov.mnwww.tov.gov.mn цахим хуудас, Дотоод удирдлагын систем, аймгийн ЗДТГ болон салбар зөвлөлийн мэдээллийн самбарт байршуулж, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаар дамжуулан сурталчилсан.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 13 ажил үйлчилгээтэй боловсруулан салбар зөвлөлийн даргаар батлуулж, хэрэгжилтийг 95.38 хувьтай хангалаа.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 108 тоотод бүртгэхэд нийт 8 иргэн бүртгүүлэв. Үүнд:-

Зарлагдсан ажлын байрны нэрБүртгүүлсэн иргэдийн тоо
1Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга2
2Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга3
3Баян сумын Соёлын төвийн эрхлэгч1
4Лүн сумын Соёлын төвийн эрхлэгч1
5Өндөрширээт сумын Соёлын төвийн эрхлэгч1
 НИЙТ ДҮН8
6Баян-Өнжүүл сумын Соёлын төвийн эрхлэгчИргэн бүртгүүлээгүй ажлын байр
7Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгч
8Эрдэнэсант сумын Соёлын төвийн эрхлэгч
9Баян сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч
10Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч
11Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч
12Цээл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч

 ТЖАУАТ-д томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын даргаар ТАЗСЗ-ийн гишүүн-аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, Нарийн бичгийн даргаар ТАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга-аймгийн ЗДТГ-ын хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл, гишүүнд ТАЗСЗ-ийн гишүүн -аймгийн Аудитын газрын дарга Ц.Хишигжаргал, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Ю.Бямбацогт, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Б.Ганхуяг нар; ТҮАУАТ-д томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын даргаар ТАЗСЗ-ийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Нарийн бичгийн даргаар НБХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, гишүүнд ТАЗСЗ-ийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Даваажав нар ажиллаж, Мэдээлэл технологийн аюулгүй, хэвийн ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэболд хариуцан ажилласан.

Сонгон шалгаруулалт явуулахын өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00-09:50 минутад аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд бүртгүүлэгчдэд мэдээлэл, сургалт хийж, 10:30 цагт сорилын шалгалтыг эхлүүлсэн. ТАЗ-д яамдын сонгон шалгаруулалт давхардсан тул 30 минут хойшилсон. Сорилын шалгалтад тэнцсэн иргэд мэдээллийн технологийн ур чадварын шалгалтыг 11:20 цагаас, бичгийн шалгалтыг 11:30 цагаас урьдчилан бэлтгэсэн даалгаврын дагуу бичгээр өгч, ярилцлагын шалгалтыг 12:30-13:30 цагт авч дуусгасан.

20180425_122452

Шалгаруулалтын нийлбэр дүнгээр 4 иргэн 60 буюу түүнээс дээш оноо авч өрсөлдсөн нийт зарлагдсан ажлын байраас 4 буюу 33.3 хувь нөхөгдөх боломжтой болсон. Үүнд:

Шалгуулагчийн нэрӨрсөлдсөн ажлын байрЕрөнхий шаардлагаУдирдах ур чадварЯрилцлагаНИЙТ онооБайр
1Батсайханы ЖавзанпагмаУгтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга16,730,713,260,6I
2Базаргарьдын ЧингисДэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга23,530,016,469,9I
3Шагдарын Өнөржаргал

 

Баян сумын Соёлын төвийн эрхлэгч20,522,721,2564,45I
4Батсүхийн ЭнхтуулӨндөрширээт сумын Соёлын төвийн эрхлэгч26,628,520,2575,35I

Шалгалтын явцад иргэн тэнцээгүй, мөн иргэн бүртгүүлээгүй Баян-Өнжүүл, Лүн, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баян, Баянхангай, Баянцагаан, Баянжаргалан, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг 8 сул ажлын байрыг дахин зарлуулах саналыг салбар зөвлөлд хүргүүлэхээр болов.

 Шалгалтын явцад гомдол маргаан гараагүй бөгөөд дүнг ТАЗСЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%