ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

​Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл хуралдлаа

2018-04-25

Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл өнөөдөр /2018.04.24/ энэ оны анхны хурлаа хийлээ. Хурлаар өнгөрсөн онд салбар зөвлөл ямар ажил хийж хэрэгжүүлснээ тайлагнаж, 2018 оны зорилт, төсөв зэрэг нийт 5-н асуудлыг хэлэлцсэн юм. Энэ онд манай аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан 6-н төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • 1. Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
    2. Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

    3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр

    4.Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 

    5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр

    6.Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрүүд багтаж байна.

Энэхүү хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авахыг хүсвэл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон өөрийн багийн халамжийн мэргэжилтэй уулзах, 7037-3864 дугаараас лавлах боломжтой ажээ. 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%