ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН АЖИЛ

2014-08-28

Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлж, хэлмэгдэгсэд тэдний үр хүүхдүүд, гэр бүлийнхэнд тусламж дэмжлэг олгох, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаж байна.
2014 оны эхний хагас жилийн байдлаар 2 хүн нөхөн олговор авахаар материал бүрдүүлж, сум дундын шүүхийн шийдвэрээр 1 хүнд 1.0 сая төгрөгийн нөхөх олговор олгогдлоо. Өөрсдөө явж хөөцөлдөх боломжгүй 3 хүний хүсэлтийг Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивт, 4 хүний хүсэлтийг Үндэсний төв архивт уламжлан, ам бүлийн тодорхойлолт олдохгүй байгаа 2 хүний эцэг эх, садан төрлийн холбоог тогтоолгохоор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний архивт хандаж, зохих шийдвэрийг гаргуулан ажиллалаа.
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%