Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс агентлагуудын удирдлагууд “Хөгжил-Хөдөлгөөн -Эрүүл мэнд” уриан дор нэгдэж граунд гольф, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, дартс гэсэн спортын 5 төрөлд өрсөлдсөн юм. Нийт 8 багийн 88 тамирчин өрсөлдсөнөөс мэдрэмжийн техникийг агуулсан Граунд гольф буюу талбайн гольфийн тэмцээнд Э.Доржсүрэн ахлагчтай “Хүч” баг нэгдүгээр байр, Ц.Энхбат ахлагчтай “Соёмбо” баг хоёрдугаар байр, Ц.Хишигжаргал ахлагчтай “Авхаалж” баг гуравдугаар байр эзэлсэн бол хөл бөмбөгийн тэмцээнд Ц.Хишигжаргал ахлагчтай “Авхаалж” баг тэргүүлж, Ч.Сарангэрэл ахлагчтай “Талын чоно” баг, Д.Мөнхбаатар ахлагчтай “Богдын буганууд” багууд удаалжээ.
Харин волейболын тэмцээнд Д.Мөнхцэцэг ахлагчтай “Андууд” баг нэгдүгээр байр, Д.Мөнхбаатар ахлагчтай “Богдын буганууд” баг хоёрдугаар байр, Ч.Сарангэрэл ахлагчтай “Талын чоно” баг гуравдугаар байрт шалгарсан бол сагсан бөмбөгийн тэмцээнд мөн л Д.Мөнхцэцэг ахлагчтай “Андууд” баг тэргүүлж, Ц.Хишигжаргал ахлагчтай “Авхаалж” баг, Ц.Энхбат ахлагчтай “Соёмбо” багууд тус тус удаалжээ. Дартсны тэмцээнд Д.Мөнхбаатар ахлагчтай “Богдын буганууд” баг нэгдүгээр байр, Э.Доржсүрэн ахлагчтай “Хүч” баг хоёрдугаар байр, Ч.Сарангэрэл ахлагчтай “Талын чоно” баг гуравдугаар байр эзэлсэн бол багийн нийлбэр дүнгээр Д.Мөнхцэцэг ахлагчтай “Андууд” баг 17 оноо, Ц.Хишигжаргал ахлагчтай “Авхаалж” баг 17 оноо, Д.Мөнхбаатар ахлагчтай “Богдын буганууд” баг 19 оноогоор тус тус эхний байруудыг эзэллээ.