Жаргалант суманд “Гоц халдварт шүлхий өвчин гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг өвчний голомтыг тойрсон постуудаас тодорхойлсон цагуудад нөхцөл байдлын талаар тогтмол мэдээ өгч, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа бөгөөд Д.Өлзийсайхан ахлагчтай Жаргалантын уулзвар 1 дүгээр пост, Д.Пүрэвдорж ахлагчтай Баянбулаг хэсэг 2 дугаар пост, Д.Майдар ахлагчтай Намгийн тархи 3 дугаар пост, П.Ганпүрэв ахлагчтай Баянбулгийн тойрог 4 дүгээр пост, Б.Пүрэвсүрэн ахлагчтай Гангийн хөтөл 5 дугаар пост, Д.Гантулга ахлагчтай устгалын постууд бэлэн байдлаа ханган ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээгээр 15 үхэрт шүлхий илэрсэн тул устгалын цэгрүү ачуулж, Хад хөшгийн чиглэлд 1 пост нэмж байгуулахаар болсон байна. Нийт 13 өрхийн 136 үхрийг устгалд оруулсан бөгөөд урьдчилан сэргийлэх тарилгыг 123 өрхийн 1062 толгой малд хийжээ.