ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ШИЛДЭГ НУТГИЙН ЗӨВЛӨЛ, НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗЛЫГ БАТЛАМЖИЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018-04-24

Нийгмийн хариуцлагын хүрээнд санал санаачлага гарган сум орон нутаг иргэдийн амьдрал ахуй нөхцөлийг сайжруулахад, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нутгийн удирдлага, нутгийн зөвлөлийн идэвх санаачлага ихээхэн үүрэгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Дондог, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл нар 27 сумын Нутгийн зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Иргэдтэй хамгийн ойр байж, төрийн бодлогыг тэдэнд хүргэдэг анхан шатны нэгж болох сум, сумын нутгийн зөвлөлийн уулзалтын үеэр нутгийн зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөл хамтран “Шилдэг сумын нутгийн зөвлөл”, “Нутгийн хөгжлийг дэмжигч” нутгийн зөвлөлийн тэргүүнийг шалгаруулах уралдааны болзлыг батламжилж гарын үсэг зурсан юм.

Суманд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн үр дүн, Нутгийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, сайн дурын болон нийгмийн халамжид иргэдийг хамруулсан  нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, хамрагдсан иргэдийн тоо, нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр орчны тохижилт, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах хамтарсан сургалт зохион байгуулах, сумын онцлогт тохирсон жижиг дунд үйлдвэр, цех байгуулж, шинээр ажлын байр бий болгох чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарын бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж хамтран хэрэгжүүлсэн байдал зэрэг үзүүлэлтээр шалгаруулж, дүгнэх юм.

Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жилийн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг нь бүх сумдын нутгийн зөвлөлийн дарга нар болон гишүүдтэй хийсэн уг уулзалт бөгөөд сумдын цаашлаад Аймгийн хөгжлийн хэтийн төлөвт эерэг үр дүн үзүүлэх асуудал гэдгийг уулзалтын үеэр Аймгийн удирдлагууд ярьж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%