ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УР ЧАДВАР 2018 ЦАХИЛГААНЫ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

2018-04-24

          Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо хамтран “Монгол ур чадвар 2018” цахилгааны мэргэжлийн уралдааныг Дархан-Уул аймагт 2018 оны 04 дүгээр сарын 21-нээс эхлэн 2 өдөр амжилттай зохион байгуулж дүнгээ гаргасан байна. Цахилгааны мэргэжлээр суралцаж буй суралцагчдын ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлэх хэвшүүлэх, залуу цахилгаанчид харилцан туршлага солилцох, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах зорилготой явагдсан тус тэмцээний ерөнхий шүүгчээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн Ерөнхий инженер, мэргэшсэн инженер Чулуунбаатар ажиллажээ. Тэмцээнд эх орны өнцөг булан бүрээс орон нутгаасаа шалгарсан 23-н мэргэжлийн боловсрол сургалтын оюутнууд өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд Дархан – Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний Политехник Коллежийн оюутан Б.Манлай, удаах байруудад Ховд хөгжил Политехник Коллежийн оюутан Б.Үүрийнцолмон, Дарханы МСҮТ-ийн оюутан Б.Баярсайхан нар ур чадвараараа тэргүүлжээ. Эдгээр шилдэг оролцогчдоос дахин шалгаруулалт хийгдэн 2019 онд ОХУ-ын Казан хотод зохион явагдах тэмцээнд оролцох оролцогчийг сонгон шалгаруулах юм байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%