ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯНХАНГАЙ СУМАНД “ХУУЛИА ДЭЭДЛЭЕ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-04-20

Төрийн хуулийг бага наснаас нь таниулах нь цаашид бие хүн болж төлөвших явцад нь эерэгээр нөлөөлөх, хуулиа мэддэг иргэн байх, хуулиа хэрэгжүүлж зөв амьдрахад нь ихээхэн ач холбогдолтой юм. Баянхангай сумынхан “Хуулиа дээдлэе” сарын аяныг эхлүүлсэн бөгөөд уг ажлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, сумын Ерөнхий боловсролын сургууль хамтран сурагчдын хуулийн мэдлэгийн дээшлүүлэх зорилго бүхий тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна.

Ахлах анги буюу 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд М.Ганцэцэг багштай 10а ангийн хамт олон тэргүүн байр эзэлсэн бол, бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд М.Мөнхчимэг багштйа 3а ангийн “Авхаалж” баг манлайлсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%