ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ГАДНА РЕКЛАМ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛАМЖИЙГ БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГАВ

2018-04-19

    Аймгийн ИТХ, Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимууд аймгийн Захирагчийн албатай хамтран “Дархан хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, мэдээллийн байгууламжийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журмын төсөл”-д иргэдийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг 2018.04.18-ны өдөр аймгийн хуралдааны танхимд зохион байгууллаа.
    Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам нь хот төлөвлөлтийн бодлоготой нийцсэн, хотын өнгө үзэмжид зохицсон, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасан байхаас гадна уг журмыг  Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин суугаа иргэд нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ журам нь Монгол улсын Үндс‎‎эн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад нийцсэн байх ёстой. Журмыг хэрэгжүүлэх ажлыг аймгийн Захирагчийн алба хариуцан зохион байгуулах юм.
    Журмын төсөлд дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд: Гадна зар сурталчилгаа нь  сурталчилгааны байгууламж, хаягийн байгууламж, зарлалын хуудас гэсэн 3 төрөлтэй. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон барилга байгууламжид сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг доор дурдсан байгууллага олгоно. Үүнд:
•    Захирагчийн алба
•    Аймгийн ерөнхий архитектор
•    Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
    Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлтээ дээр дурдсан байгууллагуудад хандаж гаргана. Эдгээр байгууллагууд  гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлтийг хүлээн авч, холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд 30 хоногийн дотор зөвшөөрөл олгоно.
    Мөн журмын төсөлд гадна зар сурталчилгааг байрлуулахыг хориглосон газруудыг дараах байдлаар оруулсан байна. Үүнд:
1.    Соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар;
2.    Музей, дархан цаазат газар;
3.    Архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж;
4.    Сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс;
5.    Төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газруудад байрлуулахыг хориглоно.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд журмын төсөлтэй танилцсаны дараа зарим заалтын талаар тодруулан асууж, Дархан хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламжийг байрлуулахад зөвшөөрөл олгох, реклам, мэдээллийн байгууламжийн загвар, өнгө үзэмжийг  боловсронгуй болгон сайжруулах, тэдгээрийн байрлуулах хугацааг сунгах талаар өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.
Иргэд гадна хаяг, рекламыг тодорхой газруудад байрлуулахыг хориглосныг дурдаад үүнийг бүх албан байгууллага, хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжийн хашаанд ч мөн байрлуулахыг хориглох хэрэгтэй. Хотын өнгө үзэмжээ бодож, хотын гадна байрлуулах нь зөв. Төрийн далбааг хаа хамаагүй газар байрлуулахыг хориглох хэрэгтэй. Хаяг рекламд гадаад үг үсэг аль болох оруулахгүй байх,  байгууллагуудын хаягийг нэг ижил загвартай болгох нь зүйтэй. Журмын хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах ёстой. Дарханыхаа хаяг реклам хийдэг компаниудаа дэмжиж хамтарч ажиллах, орон сууцны орцнуудын дунд зар мэдээлэл түгээх самбар байрлуулах, үүнийг хэрхэн ашиглах талаар иргэдэд ойлголт өгөх, хаяг рекламны бүрэн бүтэн байдлыг хяналтын камеруудын тусламжтайгаар хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэх, хаяг рекламны  өнгө үзэмж, хэлбэр загварыг байнга шинэчилж байх саналуудыг гаргалаа.
    Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга иргэдээс гаргасан саналуудыг ажлын хэсгийнхэн журмын төсөлд тусгаад, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлсний дараа аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлснээр энэхүү журам батлагдахыг хэлж, хэлэлцүүлгийг өндөрлүүллээ.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%