Бүрэн сумын "Монгол" 3 дугаар Багийн иргэдийн нийтийн хурлын 6 дугаар хуралдаан болсон бөгөөд хуралд сумын Засаг дарга Р.Очирбат, Багийн иргэдийн нийтийн хурлын дарга Р.Мөнхбат, "Монгол" 3 дугаар багийн Засаг дарга Л.Мэнд-Амар, “Резевоиртунгс” ХХК-ний ерөнхий менежер н.Барс болон багийн 57 иргэн оролцжээ. Хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийх ажлын эрэмбэлсэн жагсаалтад санал авах, өвөлжилтийн бүс нутгийг хэрхэн чөлөөлөх талаар санал авах, Онгон хайрханы орд газрыг ашиглах талаар гэсэн үндсэн 3 асуудал хэлэлцсэн бөгөөд дараах 8 шийдвэр гарсан байна. Үүнд:
Сумын төвийн шинэ суурьшлын бүсэд өндөр хүчдэлийн шугам татах, багийн нутаг дэвсгэр дэх дарагдсан гүн өрмийн болон гар худгуудыг сэргээн засварлах, сумын төвийн ундны усны худагт цахим тоолуур тавьж 24-н цагийн ажиллагаатай болгох, багийн нутаг дэвсгэрт сүүлийн үеийн мал угаалгын ванн барих, суманд мал худалдаж авах, бойлох, боловсруулах жижиг үйлдвэр барих, Монгол 3 дугаар багийн өвөлжөө хаваржааны бүс нутаг болох Өрнөх, Монгол, Бэрх, Эмгэдийн бүс нутгийг жил бүрийн 5 сарын 25-с 10 сарын 15нийг хүртэл чөлөөлж сэлгэн амраах, өвөлжөө хаваржааны бүс нутагт байрлах гүн өрөмдлөгийн болон энгийн гар худгуудыг тухайн хугацаанд хаах, мөн Онгон хайрхан уулын 293,09 га талбайд ашиглалт хийх тусгай зөвшөөрөлтэй “Резевойртунгс” ХХК-нд ашиглалт хийхийг түдгэлзүүлэх санал гарч шийдвэрлэгджээ.