ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018-04-17

     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, Хууль эрх зүй хамтын ажиллагааны тасгийн дарга Ц.Алтайхүү зэрэг албаны хүмүүс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал болон Ажлын албаны хэлтсийн дарга нар албаны хүмүүсийг хүлээн авч уулзан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар болон дээрх чиглэлээр хийгдсэн ажлын тайланг танилцууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%