ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сургалт, хэлэлцүүлэг боллоо

2018-04-17

Аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдээс Дархан сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах, хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан багуудад ажиллаж буй гишүүдийг харьяалдаг албан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа” аяныг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулахаар зарлаж эхлээд байна.

Аяны зорилго, хэрэгжүүлэх ажлын чиглэл бүхий удирдамжийг хамтран ажиллах Дархан сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг байгууллагуудад хүргүүлсэн байна. Аяны хүрээнд хамтарсан багийн гишүүдэд хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаарлагатай мэдлэг олгох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө, кэйс дээр хэрхэн ажиллах аргачлал, арга зүйгээр хангах, хамтарсан багийн гишүүдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сургалт хэлэлцүүлгийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн ГБХЗХГ, Дархан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.

Тус сургалт, хэлэлцүүлэгт Дархан сумын ГХУСАЗСЗөвлөл, ХГБЗХГазар, ЭМГазар, БСУГазрын удирдлагууд дэмжин оролцож, хамтран ажиллах талаар мэдээлэл солилцсон бөгөөд  Дархан сумын  багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, цагдаагийн хэсгийн байцаагч нар, өрхийн эмнэлгийн ахлах эмч нар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд зэрэг нийт 65 хүн хамрагдлаа.  Сургалт хэлэцүүлгийн үеэр:
1.    “Гэр  бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулганы тухай мэдээлэл /ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн С.Отгонбаяр/
2.    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл /Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Баярчимэг/ -ийг сонсож,
3.    Бодит кейс дээр бүлгээр ажиллан, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон санал асуулт, харилцан яриа өрнүүллээ.
4.    Холбон зуучлах үйлчилгээний журам, Нөхцөл байдлын үнэлгээний журам, Хамтарсан багийн санхүүжилтийн журам, Хууль зүйн хорооны журмыг танилцуулан гарын авлагаар хангаж ажиллав.
Сургалт хэлэлцүүлгийг
•    Бүлгийн ажил
•    Кэйс менежмент
•    Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зураглал боловсруулалт зэрэг арга зүйн хүрээнд зохион байгууллаа.
Хамтарсан баг бүрт бодит дэмжлэг болгон ажлын хэрэгцээнд хавтас, хамтарсан багийн үйлчилгээний бүртгэлийн дэвтэр, бичгийн цаас зэргийг олголоо.
Сургалт хэлэлцүүлгийн үр дүнд хамтарсан багийн гишүүд  тодорхой мэдлэг, ур чадвар эзэмшлээ.




Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  
  ажлыг зохицуулах салбар зөвлөл

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%