ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НҮҮДЛИЙН АМБУЛАТОРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ҮЗЛЭГТ ДАВХАРДСАН ТООГООР 3646, ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНД 2790 ХҮНИЙГ ХАМРУУЛЖЭЭ

2018-04-16

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан Нүүдлийн амбулаторийн үзлэг оношилгоог сумдад ажиллуулах замаар алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Нүүдлийн амбулаторийн үзлэгийг 26 суманд зохион байгуулах шийдвэр гарсан. Тус зорилтын хүрээнд Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн баг 4 дүгээр сарын 3-12-ны хооронд Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Лүн сумдад  ажиллаа. Энэ удаагийн Нүүдлийн амбулаторийн үзлэг нь төрийн үйлчилгээг сумдад нэг дороос түргэн шуурхай хүргэх зорилгоор нийгмийн салбарын байгууллагуудын нээлттэй өдөрлөгтэй зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм.Untitled

Нүүдлийн амбулаторийн үзлэгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн 6 их эмч 7 төрлийн үзлэг шинжилгээ хийж байгаа бөгөөд эхний ээлжийн 5 суманд ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 3646, лабораторийн шинжилгээнд 2790 хүнд тус тус хүрч үйлчилсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ удаагийн үзлэгээр “Эрүүл хүүхэд, эрүүл шүд” аяны хүрээнд сумдын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шүд, арьс харшил, мэс заслын эмчийн үзлэгт хамруулжээ.Untitled1

Мөн үзлэгийн үеэр аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн нээлтийг хийв. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төсвөөс 85.2 сая төгрөг зарцуулахаар баталсан нөхөн үржихүйн /15-49/ насны эмэгтэйчүүдийг 8 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулах, аймгийн хэмжээнд бүртгэлтэй 0-5 насны 11 мянга орчим хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилт тавиад байгаа юм. Тус хөтөлбөр хэрэгжсэнээрээ нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн суурь өвчлөл багасах, мэдээллийн сан бий болж эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх нөхцөл боломж бүрдэх юм.Untitled3

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%