Орон нутгийн өмчийн газар 2017
онд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/, ХХК-иудад
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдтэй хамтарсан шалгалт хийж, “Илчит Хутаг”, “Тэшиг ус”
компаниудад цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлж, “Хүрээ Хутаг”
ХХК-д хөрөнгийг түрээсээр ашиглуулах гэрээг цуцлуулан, 2017 оны 04 дүгээр сард
түрээслүүлсэн хөрөнгийг “Илчит Хутаг” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот
үйлдвэрийн газарт хүлээлцүүлэн тус үйлдвэрийн газар нь үйл ажиллагааны
чиглэлийн дагуу халаалт, дулаан хангамж, цэвэр ус түгээх, бохир ус зайлуулах
ажлыг хийж байна. Соёл амралтын
цэцэрлэгт хүрээлэн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2.6 тэрбум төгрөгийн
хөрөнгийг Булган сумын ЗДТГ-т, “Шахмал Түлш” орон нутгийн өмчит аж ахуйн
тооцоот үйлдвэрийн газрын 224.6 сая төгрөгийн хөрөнгийг “Булган Мээж” ОНӨХХК-д,
190.7 сая төгрөгийн хөрөнгийг Сэлэнгэ сумын ЗДТГ-т, 1.4 сая төгрөгийн хөрөнгийг
Баян-Агт сумын ИТХ-д тус тус шилжүүлж аймгийн нөөцийн газрын статусыг өөрчлөн
ААТҮГ-ын хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна. Дархан Уул аймаг, Сэлэнгэ
аймгуудын Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалж, Сумд болон агентлагуудын
худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнгүүдийг хамруулсан “Цахим 2”
системийн сургалтыг зохион байгуулж, захиалагч байгууллагууд цахим тендер
зохион байгуулахад бэлтгэгдсэн. Уг сургалтанд нийт 40 төрийн албан хаагч
хамрагджээ.
Мөн өдрүүдэд худалдан авах
ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх А3 сертификат олгох сургалтыг зохион
байгуулсан бөгөөд 60 гаруй иргэд төрийн
албан хаагч хамрагдсанаас 35 төрийн албан хаагч, иргэний төлөөлөл А3 сертификат
авсан байна.