ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” аймгийн залуучуудын нэгдсэн зөвлөгөөний үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа /2018.04.12/

2018-04-12

Аймгийн ИТХ, АЗДТГ, Аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран “ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТӨӨР ЭХ НУТГАА ШИНЭЧИЛЬЕ” уриан дор “ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” аймгийн залуучуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд орон нутгийн төлөөлөл болсон хөдөлмөр эрхэлдэг, эрхэлдэггүй нийт 250 залуучууд хамрагдлаа.
Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч дарга Ш. Билэггүмбэрэл нээж үг хэлж, аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО БА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” сэдвээр илтгэл тавьсан. Мөн 2018.03.12-ны өдрийн Засаг даргын А/84 тоот захирамжаар байгуулсан аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 17 гишүүдийг орон нутгийн залуучууддаа танилцууллаа.
Зөвлөгөөний үеэр “Аксельфишэр” Академийн захирал, амьдралын дасгалжуулагч, лектор Ш.Амартүвшин хүрэлцэн ирж залуу хүн бүрт өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, залуу хүн амьдралынхаа зорилго чиглэлийг хэрхэн зөв тодорхойлсноор амжилт, үр дүнд хүрч чадах болон өнөөгийн нийгэм, цаг үе, залуучуудын талаарх сонирхолтой судалгаа, мэдээллийг багтаасан “ЗАЛУУ ХҮН-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” сэдэвт илтгэл, лекцийг орон нутгийн залуучуудад сонордууллаа.
Залуучууд үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдвэр гаргах түвшний хүмүүст гаргах, шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх боломжийг бүрдүүлэх, залуучууд орон нутагтаа хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал, санаачлагаа тусгах зорилгоор залуучуудын дунд нээлттэй микрофон аялуулж санал хүсэлт, асуудлаа удирдах түвшний хүмүүст танилцуулж, хэлэлцэв.
Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.1.5-д орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа залуучуудыг дэмжих, алдаршуулах гэж заасны дагуу аймгийн ШИЛДЭГ ЗАЛУУ ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦ-ийн эздийг шагнаж урамшууллаа.
1. Аймгийн “ШИЛДЭГ АВЪЯАСЛАГ ЗАЛУУ” Дуу бүжгийн боржигин чуулгын бүжигчин Зоригт овогтой ДАШНЯМ.
2. Аймгийн “ШИЛДЭГ СПОРТЛОГ ЗАЛУУ” Монгол улсын Пара хөнгөн атлетекийн шигшээ багийн тамирчин Төмөрсүрэн овогтой МЯДАГМАА.
3. Аймгийн “ШИЛДЭГ ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУ” Шивээговь сумын хувиараа бизнес эрхлэгч Гонгор овогтой ЗОЛБОО.
4. Аймгийн “ШИЛДЭГ ОЮУНЛАГ, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУ” Политехник коллежийн мэдээлэл зүйн багш Мөнхзаяа овогтой САНДАГСҮРЭН.
5. Аймгийн “ШИЛДЭГ МАЛЧИН ЗАЛУУ” Баянтал сумын малчин Готовдорж овогтой БАЯРМАГНАЙ.
6. Аймгийн “ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ЗАЛУУ” Хувиараа бизнес эрхлэгч Дондог овогтой ДАВААЖАРГАЛ.
7. Аймгийн “ШИЛДЭГ ҮЛГЭР ЖИШЭЭ ЗАЛУУ” АЗУЛ гутлын салоны эрхлэгч Эрдэнээ овогтой МӨНХЗУЛ.
8. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын” МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” алтан медалиар НОКИА-ЧОЙР гар утасны дэлгүүрийн эрхлэгч Хаймхан овогтой БОЛАТХАН нар тус тус шалгарсан байна.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%