ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

​“Хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлог, харилцах арга зүй” сургалт боллоо

2018-04-12

Монгол улсын Засгийн газраас баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэй ажиллах эв дүй, хүмүүжлийн эерэг арга, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлог, харилцах арга зүй” сургалтыг Хүүхэд хөгжлийн ордонд боллоо. Монголын гэр бүл судлаачдын холбооны сэтгэл зүйч Ж.Баясгалан илтгэл тавьж ЕБС, СӨББ-ын удирдлагууд, арга зүйчид, анги удирдсан багш нар, сургууль, багийн нийгмийн ажилтан гээд нийт 176 албан хаагч хамрагдлаа. Сургалтаар хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлогт тохирсон хүүхэд хүмүүжүүлэх аргын тухай ойлголт мэдээлэл өгч, хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх мэдэгдэхүүнийг олгосон аж. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%