ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭНЭ САРЫГ ДУУСТАЛ ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

2018-04-09

Урин дулаан болж газар гэсч буй энэ үед авто замын далан суурь хучилтад үүсэх эвдрэлийг нэмэгдүүлэхгүй байлгах зорилгоор Аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй олон улс, улс, орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн ачаатай зорчиж буй хүнд даацын тээврийн хэрэгсэлд хяналт тавих тухай Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Төв АЗЗА ТӨХК-иуд хамтран 4 дүгээр сарын 10-30-ны өдөр хүртэлх хугацаанд хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, шалгалт зохион байгуулахаар боллоо.1

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар-Мандалговь, Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн замд тодорхой чиглэлд тэнхлэгийн даац хэмжих ажил хийгдэх бөгөөд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүл, зөөврийн пүү ажиллуулах юм байна.  Энэ нь орон нутагт хүнд даацын тээврийн хэрэгсэл ашиглан зам барилга, уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хамааралтай бөгөөд “Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын техникийн шаардлага”, “ Авто тээврийн хэрэгслийн техникийн шаардлага MNS4598-2011”-т холбогдох норм, дүрэм журмыг баримтлаагүй тээврийн хэрэгслийг тухайн замаар зорчуулахгүй байх арга хэмжээ авахаар болсон байна. Иймд хүнд машин механизм ашиглан ажил үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах стандартын шаардлагыг хангасан хүнд даацын тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг холбогдох газраас анхааруулсан юм.

  • Хоёр голтой автотээврийн хэрэгсэл бүх жин 18 тн
  • Гурван голтой автотээврийн хэрэгсэл бүх жин 25 тн
  • Дөрвөн голтой автотээврийн хэрэгсэл бүх жин 38 тн
  • Таван голтой автотээврийн хэрэгсэл бүх жин 40 тн
  • Зургаан голтой автотээврийн хэрэгсэл бүх жин 44 тн

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%