ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“НАРНЫ АЛХАЛТ”-ЫН НЭЭЛТЭД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 1378 ХҮН ХАМРАГДЛАА

2018-04-11

Хүн бүр эрүүл амьдрах эрхтэй хэмээн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байдаг. Автомашин, техник технологи хөгжиж буй өнөө үед нийгэм тэр чигээрээ автомат горимд шилжсэн гэхэд хилсдэхгүй. Энэ бүхнээс шалтгаалан хүний биеийн хөдөлгөөн багасаж, элдэв өвчлөлийн суурь болох болсон. Тэгвэл өнгөрсөн 2017 онд аймгийн Засаг даргаас санаачлан 7 хоног бүрийн Лхагва гаригийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр” болгож, нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах захирамж гаргасан юм. Уг захирамжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчид болон иргэдийг хамарсан, тэдний эрүүл мэндийн боловсролд чиглэгдсэн, эрүүл мэндээ хамгаалах, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх зэрэг биеийн тамир, спортын үйл ажиллагааг нь дэмжих “Нарны алхалт”-ыг зохион байгуулж эхэлсэн. Тус арга хэмжээ хүйтний улирал эхлэсэнтэй холбогдуулан хэсэг хугацаанд завсарлаад байсан бол энэ оны үйл ажиллагаа өнөөдөр 27 суманд зэрэг нээлтээ хийлээ. Өнгөрсөн 2017 онд 24 удаагийн алхалтыг  хийсэн бөгөөд энэ хугацаанд Зуунмод сумын 62 аж ахуйн нэгж, байгууллагын 5500 орчим иргэд, 26 сумын 4300 гаруй иргэдийг хамруулсан бөгөөд Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 10 мянга орчим иргэн алхжээ.1

“Нийгмийн эрүүл мэндийн өдөр”-ийг зохион байгуулсны үр дүнд Эрүүл мэндийн салбарт эерэг өөрчлөлтүүд гарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 10 хувиар буурсан бөгөөд үүнээс харахад уг арга хэмжээнд иргэд, олон нийт чухал ач холбогдол өгч, дасгал сургуулилтыг тогтмол хийж, амьдралдаа хэвшил болгож буйн илрэл юм.4

Нэгэнт иргэдийн амьдралд бий болсон уг зөв дадал зуршлыг дэмжих үүднээс Аймгийн Засаг даргын зүгээс хөрөнгө оруулалтын арга хэмжээг цаг тухай бүрт нь шийдвэрлэж өгснөөр иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүхий хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг байгуулж, мөн хүүхдийн тоглоомын талбай бүхий соёл амралтын хүрээлэнг тохижуулсан бөгөөд  энэ онд эдгээр бүтээн байгуулалтуудыг улам боловсронгуй болгож, сайжруулах тал дээр ач холбогдол өгч ажиллах болно гэдгээ энэ үеэр хэлж байлаа.  2

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%