Баянцогт сумын залуучуудаа нэгэн дор хуран цуглуулж, нутаг орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар санал бодлоо солилцох, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх мөн Монгол улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгүүдийг залуу хүн бүрт хүргэх, мэдээллэх, хэрэгжүүлэх, залуучуудын хөгжил оролцооны гүүр болох сумын Залуучуудын холбоог шинэчлэн байгуулах зорилгоор “Залуучууд хөгжлийг түүчээлнэ” уриан дор чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтанд нутгийн удирдлагууд, Ахмадын төлөөлөл, Аймгийн “Залуучууд хөгжлийн төв”-ийн хамт олон хүрэлцэн ирж 138 залуу чуулгандаа идэвх санаачлагатай оролцсон байна. Чуулга уулзалтын хүрээнд сумын Залуучуудын холбоог 9 тэргүүлэгч гишүүнтэйгээр байгуулан Тэргүүнээр Д.Болдбаатар, тэргүүлэгчээр Б.Хунцэнгэл, Х.Оюунбаяр, Н.Энхтөр, Б.Отгонжаргал, Д.Нарандулам, С.БатОргил, Б.Алтанхүү, Н.Мөнхбаясгалан нарыг сонгожээ. Мөн залуучуудын дунд сагсан бөмбөг, АХА, Төрийн албан хаагч, сурагч, 35 настай залуу, оюутан тус бүр нэг, 4 малчин залуугийн бүрэлдэхүүнтэй баг байгуулан “Залуучууд чадна” хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.