ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СЭРГЭЛЭН СУМ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ АРИЛГАХ НИЙТИЙГ ХАМАРСАН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-04-11

Төв аймгийн хэмжээнд 2017 оны зуны гантай байсны улмаас өнгөрсөн өвөл ихээхэн хүндэрч малын хоргодол багагүй үүссэн. Үүнтэй холбогдуулан сумдаас малын сэг зэм устгах ажлыг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Сэргэлэн сум дулааны улирал ирж байгаатай холбогдуулан өвчлөл гарах, орчны бохирдол үүсгэх зэрэг сөрөг нөлөөллөөс сэргийлж сумын засаг даргын А\74 тоот захирамжаар 300,000 мянган төгрөгийн шатахуун зарцуулж, 3 сарын 30-наас 4 сарын 10-ныг  хүртэл 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр 314 км зам талбайд  65 үхэр, 250 ямаа, 380 хонь, 75 адуу, нийт 770 толгой малын сэг зэмийг цэвэрлэх ажлыг  ХХҮГазраас ажлын 8 цагаар бодож  цагт 3500  өдөрт 28000 төгрөгөөр    өөрийн сумын ажилгүй 5 иргэнийг түр ажлын байраар ханган хийж гүйцэтгэлээ.   Уг ажилд 1,2,3,4 дүгээр багийн засаг дарга , БОХ-ын улсын байцаагч, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн  хяналт тавьж ажилласан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%