ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯНЦАГААН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ТУРШИЛТЫН ШАЛГАЛТ”-ЫН ТУХАЙ

2018-04-11

Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оныг “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон зарлаж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлан хэрэгжилтийг тооцон ажиллаж байна.

Тус салбар зөвлөл нь 2018 онд иргэдэд чиглэсэн тодорхой ажил үйлчилгээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд улс, аймгийн хэмжээнд анх удаа хөдөөгийн алслагдмал суманд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг туршилтын хэлбэрээр зохион байгууллаа.

IMG_8144

Хөдөөгийн алслагдмал сумын иргэд аймгийн төв, Улаанбаатар хотод төдийлөн хүссэн цагтаа очиж сонирхсон ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох, цахим шалгалтын талаар мэдээлэл авах боломж дутмаг байдаг тул бид Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Баянцагаан сумын ЗДТГ-тай хамтран 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд туршилтын шалгалтыг бүртгэлийн үе шатнаас эхлэн зохион байгуулж, 30 иргэнд арга зүйн зөвлөгөө өгч сургалт явууллаа. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд, залуучууд шалгалтын цахим системтэй танилцаж, өөрсдийхөө хууль эрх зүйн мэдлэгийн түвшингээ тогтоож, холбогдох дүрэм журмын талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо.

IMG_8185

Салбар зөвлөлөөс туршилтын шалгалтад оролцсон болон ажиглагчаар ирсэн иргэд, төрийн албан хаагчдад дараах сэдвийн хүрээнд сургалт хийж, уулзалт ярилцлага явуулсан юм. Үүнд:

– Төрийн албан хаагчийн томилгоо, сонгон шалгаруулалт

-ТАХ-ийн хувийн хэрэг бүрдүүлэлт, баяжилт

-Ажлын байрны тодорхойлолт, боловсруулалт

– ТЗАХ-ийн ёс зүйн дүрэм, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа

–  Үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх явц

– ТАХ-ийн ажилласан жилийн нэмэгдэл, Зэрэг дэв олгох хууль эрх зүйн зохицуулалт

– Иргэнийг төрийн дээд одон медальд тодорхойлоход анхаарах асуудал

-Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангах, Мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар аймгийн хэмжээнд баримтлаж буй бодлогын баримт бичиг

IMG_8170

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%