Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл “Албан татвараас чөлөөлөгдөх орлого”-ийн 16.1.10, 16.1.12 дугаар заалт, 24 дүгээр зүйл “Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай” 24.6, 24.7 дугаар заалтын дагуу Хувь хүний орлогын албан татварын 2017 оны тайлангаар хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тайлангаа ирүүлсэн 1378 иргэний 922,884,617 төгрөг 70 мөнгөний буцаан олголтыг хуулийн дагуу 4 дүгээр сард багтааж, 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд тайлангаа ирүүлсэн 1385 иргэний 663,701,405 төгрөг 90 мөнгөний буцаан олголтыг дараагийн ээлжид, нийт 2763 иргэний 1,586,586,023 төгрөг 60 мөнгийг олгуулахаар Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан маягтын дагуу гаргаж хүргүүлсэн байна. Уг буцаан олголтын эхний ээлж болох 1 дүгээр сарын 25-ны дотор тайлангаа татварын албанд ирж өгсөн иргэдийн 922,9 сая төгрөгийг энэ 7 хоногийн сүүлээр олгохоор болсон байна.