ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ 2018 ОНД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН АЖИЛЛАНА

2018-04-09

Орчин үеийн мэдээлэл технологийн чиг хандлагад суурилсан, мэдээлэл холбооны нийт ажилчдын чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн сургалт, зөвлөгөөн “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит компани дээр зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, ирэх онд хийж бүтээх ажлаа төлөвлөдөг тус сургалтад энэ жил сумдын 50 гаруй мэдээлэл холбооны инженер техникийн ажилчид хамрагдаж байна. 1

Манай аймгийн хувьд 7 аймгийн мэдээлэл холбоо, сүлжээний гол зангилаа болдог тул сүлжээний найдвартай байдал, аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнгөрсөн онд Зуун-Мод-Улаанбаатар, Баянчандмань-Партизан, Партизан-Найрамдал гэсэн чиглэлд 540 гаруй сая төгрөгийн хөрөнгө бүхий шилэн кабель байгуулахаар төлөвлөж, энэ оны 5 дугаар сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болсон байна. Мөн Баянжаргалан, Баян-Өнжүүл сумдад шилэн кабель байгуулах асуудал бүрэн шийдвэрлэгджээ.3

“Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит компани 2018 оныг чанарын жил болгосонтой холбогдуулан ажилчдынхаа хөдөлмөр эрхлэлт аюулгүй байдлыг хангах үүднээс эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх чийрэгжүүлэх танхим байгуулах, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс “Холбоочдын хотхон” байгуулахаар төлөвлөсөн бөгөөд дээрх ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%