ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН НЭЭЛТ БОЛЛОО

2018-04-10

         Өнөөдөр /2018.04.09/ Дархан-Уул аймгийн 2018 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нээлтээ хийлээ. Өнгөрсөн онуудад аймгийн удирдлагууд иргэдтэйгээ хамтран татвар төлөгчдийн бий болгосон хөрөнгийг иргэдийнхээ аятай тухтай орчинд ажиллаж, амьдрах, сурч боловсрох, орчинг бүрдүүлэхэд голчлон анхаарч ирсэн билээ. Тухайлбал “Жишиг хороолол” төсөл, орон сууцны инженерийн шугам хоолойн засвар шинэчлэлт, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээ, “250 айл”-ын амины орон сууц, төв зам болон гэр хорооллын гэрэлтүүлэг, авто замын засвар, шинэчлэлт гэх мэт олон төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ.

Харин энэ онд бага зардлаар илүү их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхээр зорилт тавьжээ. 2018 онд 27,8 тэрбум төгрөгөөр 107 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явц 95 хувьтай явагдаж байна.

Энэ онд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтаас дурдвал 2200 хүний суудалтай Спорт цогцолбор, 50 ортой төрөх эмнэлгийн барилгын өргөтгөл, Дархан сумын 9 дүгээр багт 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-ыг шинээр барих, Дархан сумын 6 дугаар багт дахин төлөвлөлт хийн 61,62,63 дугаар  брак байшингуудыг нураан 55 айлын орон сууц шинээр барих, Дархан сумын алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан хүүхдийн автобус 2 ширхэгийг худалдан авах, Дархан сумын 4,5,9,11,14,16 дугаар багуудад нийт 125 авто машины зогсоол шинээр гаргах ажлыг төлөвлөжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%