ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД СҮМБЭР СУМЫН МАЛЧИН Л.НАМГАРЫНД ЗОЧИЛЛОО

2018-04-06


Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон Алт-Малын эрүүл мэнд төсөл нь малчдын амьжиргааг дээшлүүлэх үүднээс бэлчээрийн тогтвортой байдлыг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хэрэгждэг төсөл юм. Уг төсөл нь манай Аймгийн Өндөрширээт, Баян-Өнжүүл, Бүрэн, Сүмбэр, Эрдэнэсант суманд хэрэгждэг бөгөөд төслийн үйл ажиллагааны хэрэгжилт ямар түвшинд явагдаж байгаатай танилцахаар Швейцарийн Холбооны Улсын Гадаад Харилцааны сайд Игнацио Кассис, Элчин сайд Жан-Жак де Дардэл тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсыг төлөөлж Сүмбэр сумын II багийн малчин Л.Намгарынд зочилсон бөгөөд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат болон Аймгийн удирдлагууд хүлээн авсан юм. Энэ үеэр малчин айлд төслийн хэрэгжилт хэр түвшинд байгаа талаар болон Сүмбэр суманд малчдын бэлчээрийн зохион байгуулалтыг хэрхэн хийж байгаа талаар, бэлчээрийн төлөв байдал үнэлгээний талаарх мэдээллийг Швейцарийн зочид төлөөлөгчдөд танилцуулсан байна.4

Манай аймагт сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбарт тогтвортой өсөлт бий болж одоогоор 11.897 малчин өрхийн 4.685.085 толгой мал /хонин толгойд шилжүүлснээр 8.6 сая/ 5.2 сая га бэлчээрлэхэд тохиромжтой талбайд бэлчээрлэж байгаа бөгөөд бэлчээрийн даац хэтэрсэн 20 сум байдаг байна.5

Иймээс манай аймаг Ногоон Алт-Малын эрүүл мэнд төслийг цаашид 27 сумандаа хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат хэлсэн үгэндээ дурдсан юм.6

Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс малчдын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зорилгынхоо хүрээнд цаашид мал аж ахуйн салбарт хийх хөрөнгө оруулалтынхаа тогтвортой байдлыг хангаж ажиллах зорилготой байгаагаа мөн энэ үеэр хэлж байлаа.  

3

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%