Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ-ын дарга М.Батбаяр тэргүүтэй зочид Дархан суманд ирж туршлага судлах уулзалтыг зохион байгууллаа. Тэд 100 гаруй мянган хүн амтай том хотод амжилттай хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын туршлагаас судалж, өөрийн аймаг сумынхаа хөгжил дэвшилд бодит ажил болохуйц шинэ санал санаачлагатай буцах зорилготой иржээ.
Зочдыг Дархан сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчид хүлээн авч, Хурлын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар танилцуулан өөрсдийн ажлын туршлагаас хуваалцлаа. Баянхонгор сумын зочид Дархан хоттой танилцах ажлын хүрээнд Цагдаагийн газрын төрийн хяналтын нэгдсэн систем, 13 дугаар багийн ИНХ-ын Засаг даргын ажилтай танилцсан юм. Түүнчлэн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, “Миний монгол цэцэрлэгт хүрээлэн”, “Дархан-50” цогцолборын тохижилт болон хог хаягдлыг дахин боловсруулах “Сан- Оргиу” ХХК, “Өгөөж гурил” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалт, аялалд сэтгэл өндөр байгаагаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ-ын дарга М. Батбаяр илэрхийлээд, цаашид Дархан сумын ИТХ-тай хамтран ажиллах талааар харилцан санал солилцсон юм. Энэ үеэр Дархан болон Баянхонгор хотод, хоёр хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн бренд бүтээгдэхүүний дэлгүүр нээх талаар ярилцав.