ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН ХУРАЛД НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2018-04-06

          Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Цахим үйлчилгээг хөгжүүлэх жилийн хүрээнд иргэд, даатгуулагчдад хүрсэн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Өнөөдөр 2018.04.05 ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын үйл ажиллагаанд нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх туршилтын хурлыг зохион байгууллаа. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцлийг солих, ажлын цагийг хорогдуулах шийдвэрийг зохих хууль тогтоомжийн дагуу гарган ажиллаж байна.

7 хоног бүрийн Пүрэв гарагт тус комисс хуралдаж өдөртөө 60-70 иргэнд үйлчилдэг. Комиссын хурлын үеэр Нэгдсэн эмнэлэгийн нэг давхар хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадуудын хөл хөдөлгөөнд дарагддаг. Эдгээр иргэдийг чирэгдүүлэхгүй үйлчлэх зорилгоор Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын эмнэлэг хяналтын комисс болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлыг зэрэг хуралдуулж улмаар комиссын хурлын шийдвэрээ авсан иргэд газар дээр нь Нийгмийн даатгал болон , Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдэд акт, шийдвэрээ баталгаажуулснаар иргэдийг чирэгдүүлэхгүйгээр нэг цонхоор үйлчилгээ үзүүлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцах учраас эрүүл мэндийн даатгалын дэвтрээ хаяж, үрэгдүүлсэн иргэдэд шинээр дэвтэр олгох баталгаажуулж өглөө. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дагалдан 1-2 хүн хуралд оролцдог учраас эдгээр иргэдийг чирэгдүүлэхгүйгээр үйлчилгээ үзүүлэх ажлыг аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс санаачлан зохион байгуулсанд иргэд, даатгуулагчид талархан хүлээн авч байгааг онцлон хэлж байв. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэд ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсныг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоож, тахир дутуугийн тэтгэврийг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгон ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%