Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жилийн хүрээнд өнөөдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ нар аймагт үйл ажиллагаа явуулж буй Хаан, Хас, Капитал, Төрийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Үйлдвэрлэл үйлчилгээний жилийн хүрээнд хийжбайгаа ажлын талаар товч танилцуулж, хаврын ажил эхэлж байгаатай холбогдуулан арилжааны банкууд бизнесийн зээлийн үйлчилгээндээ түлхүү анхаарч, олон нийтэд сурталчлах ажлаа нэмэгдүүлэх, арилжааны банкны санхүүжүүлэн олгосон зээлийн талаарх мэдээллээ ирүүлэх, орон сууцны зээл олголтын эх үүсвэрээ нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг Аймгийн удирдлагуудын зүгээс хүслээ.
Арилжааны банкны удирдлагууд тавьсан хүсэлтийг нааштай хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлэхийн сацуу иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зээлийн барьцаа хөрөнгөнд санаа зовж байдаг нь банкны зээлэнд тулгамдаж байдаг тухай саналаа хэллээ. Мөн барьцаа хөрөнгөгүй иргэдэд Зээлийн батлан даалтын сангаас сургалт авах, Төв аймагт Монгол банкны салбар байгуулах асуудлаар холбогдох газарт асуудлыг хүргүүлэхээр тохиролцлоо.