Алтанбулаг суманд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Тус өдөрлөгт аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Соёлын байгууллагууд, Улаан загалмайн хороо тус тус үйл ажиллагаагаа танилцуулж иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ. Арга хэмжээг нээж сумын Засаг дарга Д.Батсуурь үг хэлсэн бөгөөд өдөрлөгийн хүрээнд , “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих аймгийн хөтөлбөр”-ийн нээлт болон Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын Нүүдлийн амбулаторийн үйлчилгээг үзүүлсэн байна.