ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БЭЛТГЭЛ, СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2018-04-05

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монгол төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн анхан шатны нэгж болох баг, сумдын үүрэг оролцоо нэн чухал байдаг билээ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан Батлан хамгаалах тогтолцоог шинэчлэн бүрдүүлж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, стратегийн зорилт, зорилгыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2016-2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн цэргийн штаб хамтран  сум, багийн Засаг дарга нарын “Цэрэг техникийн бэлтгэл, сургалт”-ыг Зэвсэгт хүчний 016 дугаар бригад дээр зохион байгуулж байна.2

Манай аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний томоохон анги, салбарууд байрлан үйл ажиллагаагаа явуулж, улс орныхоо батлан хамгаалах үйлс хөгжил цэцэглэлтэд хүчин зүтгэхийн зэрэгцээ өсвөр үе, хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил олгох,  иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх үүднээс Төрийн захиргааны албан хаагчдыг цэргийн бэлтгэл сургуулилтад хамруулдаг ажээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%