ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НҮҮДЛИЙН АМБУЛАТОРИ 27 СУМАНД

2018-04-04

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан Нүүдлийн амбулаторийн үзлэг оношилгоог сумдад хүргэх замаар алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд зохион байгуулж буй Нүүдлийн амбулаторийн үзлэг Алтанбулаг сумаас эхэллээ.DSC0486

Нүүдлийн амбулаторын үзлэг бүх сумдад хэрэгжих бөгөөд зөвхөн эрүүл мэндийн үзлэг оношилгооноос гадна Нийгмийн салбарын 11 агентлаг, байгууллагуудын /ЭМГ, АНЭ, БСУГ, ХХҮГ, ГБХЗХГ, НДХ,  БТСГ,  ННС, Музей, МТТеатр, АБНТБТөв, УЗХ / нээлттэй хаалганы өдөрлөгийг  өргөтгөсөн хэлбэрээр Алтанбулаг суманд зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэж ажиллажээ. Өдөрлөгийн үеэр аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөрийн нээлтийг хийж, иргэдэд хөтөлбөрийн танилцуулга мэдээллийг өгч, 8 төрлийн үзлэг, оношлогоондоо идэвхитэй хамрагдахыг уриалсан байна.DSC0506

Мөн “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл хүүхэд” аяныг эхлүүлж Алтанбулаг сумын цэцэрлэгийн 0-5 хүртэлх насны 73 хүүхдийг шүд, арьс харшил, мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шүдний цоорлоос сэргийлэх түрхлэг түрхэж, эцэг эхчүүдэд хэрхэн шүдний цоорлоос сэргийлэх, шүд угаах талаар сургалт зохион байгуулсан бөгөөд сумын зорилтот 6 өрхөд Аймгийн Улаанзагалмайн хорооноос хүмүүнлэгийн тусламж үзүүлж, сайн дурын идэвхтнүүдийнхээ эгнээг өргөжүүлжээ.DSC0504

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%