Монгол улсын Засгийн газрын болон аймаг сум, багийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд аймгийн ГХУАЗЗ, аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох баг, багийн Засаг дарга нарыг чадавхижуулах сургалтыг зохион явуулж байна. Урианы жилийн хүрээнд төлөвлөгдсөн ажил, хөтөлбөрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд нь бодлогын зөвлөгөө, дэмжлэг өгөхөд сургалтын зорилго, ач холбогдол чиглэгдэж байгаа бөгөөд сургалтад 27 сумын 97 багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгчид, сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэнүүд, аймгийн ИТХ-ын дэргэд ажиллах Иргэний зөвлөлийн гишүүд хамрагдлаа.