Төрийн нэгдсэн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, гэрээт кадастрын компани Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тус суманд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд газрын албатай холбоотой өмчлөл, эзэмшлийн асуудлууд, Улсын бүртгэлтэй холбоотой иргэний, эд хөрөнгийн, аж ахуйн нэгжийн бүртгэл зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэн иргэдэд үйлчилжээ. Өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор 440 иргэнд үйлчилсэн бөгөөд газрын кадастрын асуудлаар 340 иргэн, газрын мэдээллийн сангийн асуудлаар 30 иргэн, улсын бүртгэлийн асуудлаар 70 иргэнд тус тус үйлчилсэн байна.