ДАЛАНЗАДГАД СУМЫН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД БОЛЛОО
2018
оны 1-р улиралын хурлаар УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд оролцож
орон нутагт хийгдэж буй ажлууд, бүтээн байгуулалтын жилийн хүрээнд
хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, аймгийн Засаг даргын 600
хоногийн ажлын тайлан зэрэг ажлуудыг танилцуулж, иргэдийн санал,
хүсэлтийг сонслоо.
Гэр хороололд цэвэр бохир, дулааны шугам сүлжээг илүү өргөн цар хүрээтэй тавих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн
салбарын үйлчилгээний чанар, эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг
сайжруулах, хог ачилт зэрэг асуудлуудыг удирдлагуудад уламжилж байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж буй газруудад аюулгүй байдлыг
хангаж, гүйцэтгэгч болон иргэд хараа хяналтаа сайжруулж бага насны
хүүхдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, хийгдсэн бүтээн
байгуулалтын ажлуудад өөриймсөг хандаж, эвдэж сүйтгэхгүй байхыг иргэд
уриалж байна.