Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдсэн байна.
Иймд дэлхийн нийт, тэр дундаа Монгол Улсын хүн амд аюулын харанга дэлдэж байгаа хорт хавдрын дотор элэгний хорт хавдрын эзлэх хувь жил бүр нэмэгдсээр, тэдгээрт өртөж байгаа хүмүүсийн нас улам залуужиж байгаа учраас Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталсан юм.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт өнгөрөгч 2017 онд нэгдүгээр шат болох 40-65 насны даатгуулагчдыг элэгний В,С вирусын илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулсан бөгөөд үүнд нийт 353,445 даатгуулагч хамрагдсан нь нийт зорилтот иргэдийн 47,1 хувийг эзэлж байна.
Харин “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.04.04/ Дархан-50 цогцолборт зохион байгуулагдсан ба нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батболд, Г.Алтантуяа, Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл нарын албаны төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-уудын ажилтан, албан хаагчид оролцсон юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээлтийн арга хэмжээний үеэр “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа эмийн хөнгөлөлт, оношилгоо, эмчилгээнд зорилтот насны хүмүүсийг бүрэн хамруулах чиглэлээр анхаарч ажиллахыг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагч нарт анхааруулж, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид хөтөлбөрийн хэрэгжилтэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.