ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АХМАДУУД ӨДРИЙН 8 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АМРАЛТАНД АМРАХ БОЛОМЖТОЙ

2018-04-04

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчигээний газрын харьяа “Ахмадын амралт”-ын газар үйл ажиллагаагаа эхлүүлээд 3 дахь жилтэйгээ золгож байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хөрөнгө оруулалтаар 2013 онд Богдхан уулын Баруун дэлгэрийн аманд шав тавьж барилгын ажлаа эхэлж байжээ. Аймгийн төвөөс холгүй, байгалийн үзэсгэлэн цогцолсон газар Аймгийнхаа өндөр настан, ахмадуудад амралтын үйлчилгээг уламжлалт болон, чийрэгжүүлэх, бариа засал хослосон эмчилгээ үйлчилгээ бүхий уг амралтын газар 2018 он гарснаас хойш 2 дахь ээлжийн амрагчдаа хүлээн аваад байгаа аж. Нэг ээлжиндээ 38 ахмад хүлээн авах хүчин чадалтай амралтын газар эмч, тогооч, жижүүр, бариа засалч гээд 8 ажилтантай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах хуулийн заалтын хүрээнд хоёр иргэнийг ажилтай, орлоготой болгосон байна.1

Тус амралт нь бариа засал, бумба, толгой, хөлний массажны аппарат гээд сэргээн засах уламжлалт эмчилгээн дээр суурилсан эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж болох гүйлтийн зам, даралт бууруулах үйлчилгээтэй давсан зам, хөлийн массажны чулуун зам бүхий чийрэгжүүлэх өрөөг тохижуулж, ахмадуудын алжаал тайлах, эмчилгээний техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.2

2015 оны 5 дугаар сараас Аймгийн харьяатай ахмад настнуудыг хүлээн авч үйлчилж эхэлсэн бөгөөд тус ондоо 27 сумын 275 ахмад настан, 2016 онд 27 сумын 317 ахмад настан, өнгөрсөн онд нийт сумын 521 ахмадыг хүлээн авч амраасан байна. Төрийн халамж үйлчилгээг иргэд тэр дундаа ахмад настнууддаа хамгийн ойр, хүртээмжтэй хүргэхийг зорьж буй Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харьяа “Ахмадын амралт”-н хамт олон амрагчдынхаа хүсэлт, санал дээр тулгуурлан цаашид зохион байгуулалт, тохижилт зэргийг улам боловсронгуй болгох талаар ярьж байлаа.7

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%